Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Хүний төрсөн өдрийн /төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ/, төөрөгт ч тохирсон цэцэг гэж бий. Үүний зэрэгцээ муу бүхнийг дууддаг ургамал ч байдаг байна. Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлдэг байжээ. 
Ингээд та бүхэндээ цэцгийн бэлгэдэлийн талаар багахан мэдээлэл хүргэе!

 1. Сарнай цэцэг /tsetseg/
Сарнай цэцэг /tsetseg/ нь тоо болон өнгөнөөс хамааран маш их утга агуулдаг байна. Тиймээс ч цэцгийн хатан гэж нэрлэдэг аж. Жишээ нь нэг ширхэг улаан сарнай бэлэглэвэл “Ганцхан чамд хайртай” гэсэн утгатай бол 11-ширхэг сарнай нь “Чи надад таалагддаг” гэсэн санааг илэрхийлдэг гэнэ. Түүнчлэн 99 ширхэг сарнай бэлэглэх нь “Үүрд хамт байгаач” гэсэн утгатай юм байна.

2. Лисантус цэцэг /tsetseg/
Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Энэ цэцэг нь юунд хэрэгтэй вэ гэвэл
– Гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болход туслан;
– Хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг;
– Лисантус ургаж байгаа айлд хайр ба ойлголцол оршиж байдаг.

3. Удвал цэцэг /tsetseg/
Хар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас болон хүүхдийг хөлсрөхөөс хамгаалдаг гэж үздэг. Ямар нэг хүн гэрт орж ирэхээр шөнөжингөө уйлчихдаг хүүхэд байдаг. Мөн хүүхдээ аваад айлд хонож болдоггүй айлууд олон байдаг. Тэгвэл энэ цэцэг нь хөлсөрхөг хүүхдэд нэн тустай юм.

4. Балжингарав
Балжингарав цэцгийг өөрөөр алтантовч гэж нэрлэх бий.
Орос улсын үндэсний бэлэгдэл болсон балжингарав нь цагаан өнгөтэй, шар голтой цэцэг байдаг.
Жил бүрийн долоодугаар сарын 8-ныг “Балжингаравын өдөр” хэмээн нэрлэж гэр бүлийн баяр болгон тэмдэглэдэг юм. /tsetseg/

5. Сараана буюу Лили цэцэг
Цэвэр ариун, ихэмсэг,уужим сэтгэлтэй гэсэн,мөн чи үнэхээр гайхамшигтай гэсэн утгыг агуулдаг. Анхилуун үнэртэй том цэцэгсээрээ олон зууны турш хүмүүсийн сэтгэлийг баясгаж байсан гэгддэг. Хааны ордонд чимэглэлийн зориулалтаар, мөн түүнчлэн эмчилгээний зориулалтаар хүртэл хэрэглэгдэнэ. Сарааны тухай дуу болон домог ч хүртэл байдаг. /tsetseg/

ТАРИМАЛ ЦЭЦГИЙН БЭЛЭГДЭЛ

1. Гоо даль
Гоо даль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл гэж үздэг учраас гэртээ эсвэл олон эмэгтэйчүүд ажилладаг байгууллагад энэхүү цэцэг байвал хамгийн сайн энергийг цуглуулдаг  байна. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр буюу дөнгөж нярайлсан эмэгтэйд  Гоо далийг бэлэглэж болно. Гоо даль нь ердийн тасалгаанд, хөвдөн хөрсөнд ургадаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй.

2. Эрдмийн ундраа
Оюутан, сурагчид Эрдмийн ундраа гэдэг цэцгийг тариад үзэхэд гэмгүй. Оюун ухааныг бэлгэддэг бөгөөд содон ургадаг юм билээ. Зууван хэлбэрийн урт ногоон өнгийн навчин дундаас навч шигээ хэлбэртэй улаан өнгийн цэцэг ургана. Энэхүү улаан цэцэг нь яваандаа ногоон өнгөтэй навч болон хувирдаг. Амьдрах чадвар сайтай, олон наст ургамал болохоор маш өндөр ургадаг. Тийм учраас өндөр болох бүрт нь савыг нь томруулж, солих хэрэгтэй байдаг байна.

3. Хулс
Хулс мөнгө дагуулдаг гэдгийг бид сайн мэднэ.  Дотроо суварган, мушгиа гээд олон төрөлтэй. Мөнгө дуудахын зэрэгцээ аз жаргалын гэсэн тодотгол энэхүү цэцэгт бас бий. Усанд ургадаг. 14 хоногт нэг удаа усыг нь солих хэрэгтэй гэнэ. Хулсыг худалдан авахдаа сондгой тоогоор нь авна. Тухайлбал  3, 5 буюу жаргал, зовлон, жаргал гэх мэтээр авна гэсэн үг. Олноороо буюу багцаараа байх тусам  сайн ургадаг байна.

4. Цагаан кала
Эрүүл мэндийг бэлгэддэг цэцгийн нэг нь Цагаан кала. Далбагар навчтай уг цэцэгнээс цав цагаан цэцэг ургана. Цагаан нь хоёр сар хэртэй үхэлгүй байж чадна. Тиймээс Цагаан кала цэцгийг эмнэлгийн байгууллагуудад тавих нь илүү тохиромжтой.

5. Кактус
Компьютер дээр байнга суудаг хүмүүст кактус эрүүл мэндэд нь тустай гэдгийг мэдэхгүй хүн бараг л үгүй. Учир нь хорт хий гаргаж, хүчилтөрөгчийг их хэмжээгээр ялгаруулдаг юм. Мөн  элдэв хэл амнаас хамгаалдаг цэцэг бол кактус. Урт удаан наслахын бэлгэ тэмдэг ч гэж бас үздэг. Кактус нь цэцэглэсэн хүнийг буянтайд тооцох нь бий.

6. Барын нүд
Барын нүд нь эрч хүчийг авчирдаг  байна.  Яг барын нүд шиг толботой учраас ийн нэрлэжээ. Өрөө тасалгаандаа хүчилтөрөгчийг ихээр ялгаруулахыг хүсвэл Марантаг тариарай.  Түүнчлэн Бонсайг эрэгтэй хүний цэцэг гэж үздэг. Энэ цэцгийг мөнгө дуудаж, энерги нөхдөг гэдэг байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн