Бидний тухай

Астра цэцэгт мэндчилгээ нь  төрсөн өдөр, тэмдэглэлт өдрүүд, сэтгэлээ илэрхийлэх, уучлал гуйх, баяр хүргэх эсвэл зүгээр л нэг өдрийг гэрэлтүүлэх гэх мэт янз бүрийн тохиолдлуудад зориулан, сэтгэл зүрхээ шингээн урласан гайхалтай цэцэгсийн баглаагаа санал болгодог.  Бид цэцэгсийн гоо үзэсгэлэнгээр дамжуулан, онцгой хүмүүст нь үйлчлүүлэгчийн сэтгэл, хайрыг нь илэрхийлэх, дамжуулах гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. 

  • Ур чадвар ба бүтээлч байдал: Манай чадварлаг цэцгийн дизайнерүүд болон цэцэгчид өөрсдийн сэтгэл, туршлагаа нэгтгэж, орчин үеийн чиг хандлагыг тусган,  цэцгийн төрөл бүрийн өвөрмөц  гоо сайханг шингээн,  өөрсдийн онцлог бүхий цэцгийн баглааг дизайн хийж, урладаг.
  • Найдвартай хүргэлт: Бид цаг тухайд нь, найдвартай хүргэхийн чухлыг ойлгодог..
  • Онцгой үйлчилгээ: Бид үйлчлүүлэгчдэд онцгой үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийг хамгийн өндөр байлгахыг эрмэлздэг.

Цэцэг хүргэлт гэдэг нь зөвхөн хүргэж өгөх төдий биш

Цэцэг хүргэх нь энгийн ажил мэт санагдаж болох ч цаад утга учрыг нь ойлгох нь чухал . Та зүгээр л нэг баглаа хүргэхгүй: Та хүмүүсийг холбох, сэтгэл хөдлөл, хайрыг илэрхийлэх, амьдралын онцгой мөчүүдийг тэмдэглэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна!!

  • Та бол хайр, хүндэтгэлийн элч юм: Цэцэг нь ихэвчлэн үгээр илэрхийлэхэд хэцүү сэтгэл хөдлөлийг илэрхийлэхэд ашиглагддаг. Цэцэг хүргэснээрээ та хүмүүст хайртай хүмүүстэйгээ хайр, талархал, хүндэтгэлийг хуваалцахад тусалж байна.
  • Та баяр баясгаланг авчирч, хэн нэгний өдрийг гэрэлтүүлдэг: Цэцэг хүлээн авах нь хэн нэгний сэтгэл санааг тэр дор нь өргөж, нүүрэнд нь инээмсэглэл тодруулдаг. Энэ нь төрсөн өдөр,  баяр ёслолын арга хэмжээ байсан ч таны хүргэлт хэн нэгний өдрийг үнэхээр гэрэлтүүлж чадна.
  • Та мөнхийн дурсамжийг бий болгоход хувь нэмрээ оруулдаг: Цэцэг нь ихэвчлэн нандин дурсгал болж, хүлээн авагчид үлддэг. Та хүмүүст сайхан дурсамж үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. .
  • Таны хийсэн хүргэлт бүр хайрын илэрхийлэл, амжилтын баяр эсвэл уучлал гуйл гэх мэт өөрийн гэсэн түүхтэй гэдгийг санаарай. 
  • Та ажлынхаа ач холбогдлыг ойлгосноор хүргэлт бүрд анхааралтай хандаж, илгээгч болон хүлээн авагчийн хувьд илүү гайхалтай дурсамж болж чадна.