Your cart is currently empty!
Хурим хийхэд тохиромжтой шилдэг ресторан
Хуримаа хийх гэж буй хосуудын хувьд хамгийн чухал асуудал бол зоогийн газраа сонгох байдаг. Өөрсдийн санхүүгийн боломжид таарсан тохижилт үйлчилгээ, хөгжмийн дуугаралт сайтай хамгийн гол нь амттай хоолтой зоогийн газар сонгочихвол том даваа давлаа л гэж бодоорой. Ингээд та бүхэндээ хурим хиихэд тохиромжтои шилдэг ресторануудыг хүргэж байна.
1. Crocus Event Hall
Зочлох үйлчилгээний салбартаа тэргүүлэгч гэж нүүр бардам хэлдэг байгууллагуудын нэг бол мэдээж Crocus event hall билээ. 150-1200 хүртэл хүнийг хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн мэргэжлийн тайз, гэрэл, хөгжим, лед дэлгэц, хуримын бүрэн чимэглэл бүхий хүлээн авалтын танхим. Хүнсний аюулгүй байдлыг хангасан баталгаат хоол үйлдвэрлэл, өргөн сонголттой төрөл бүрийн меню. Зохион байгуулалтын өндөр чадвартай, найрсаг үйлчилгээ бүхий мэргэжлийн баг хамт олон
2. Lion Tower Restaurant
Тус ресторан нь хурим болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авах ба хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа хуримын иж бүрэн чимэглэлтэй заал болон мэргэжлийн чадварлаг хамт олон үйлчилнэ. Мөн цагаан сарын золголтын цэс гэж гаргадаг байна. Хүлээн авалтын 100 хүртэлхи, 150 хүртэлхи, 500 хүртэлхи гэсэн 3 төрлийн заалнаас сонголтоо хийх боломжтой ба хямд үнийн саналыг өгч байна
3. Mongolica Resort
Монголика зочид буудлын зүгээс хурим найрын улирлыг тохиолдуулан хуримлагч хосууддаа зориулан онцгой бэлэг бэлдсэн байгаа. Хуримын хүндэт зочдоо амтат коктейль болон аппетайзэрээр угтах угталт, Монголд өөр хаана ч байхгүй агаарын бөмбөлгөн шоуг зочиддоо толилуулах боломж, 500 хүн чөлөөтэй багтах бүрэн чимэглэл бүхий хуримын асар, Мастер тогоочийн амтат хоол ундаа, олон жилийн туршлагатай мэргэжлийн баг бүхий цогц хуримын үйлчилгээг санал болгодог.
4. Heels and ties
Тус ресторан нь 350 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадалтай 1-р зэрэглэлийнх бөгөөд зориулалтын хувцас солих өрөө болон тусгай зориулалтын бүжгийн шал, ер бусын эрхэмсэг тохижилттойгоос гадна Хонхны баяр, хурим найр, найз нөхдийн уулзалт, тэмдэглэлт баяр, хурал цуглаан гэх мэт бүхий л төрлийн хүлээн авалт арга хэмжээнүүдийг авах боломжтой 20 жилийн туршлагатай үйлчилгээний байгуулга юм. Мөн мастер тогооч нарын ази европ болон олон төрлийн хоолны баялаг меню сонголттой. Багцанд орсон бүтээгдэхүүнүүд бүгд Монголын болон гадаадын нэр хүнд бүхий чанартай бүтээгдэхүүнүүд багтдаг үндэснии үилдвэрлэлээ дэмждэг байгууллага юм.Тыс рестораныг сонгосоноороо хүссэн арга хэмжээгээ тав тухтай цэвэр тохилог орчинд зохион байгуулхаас гадна сэтгэл ханамжын өндөр баталгаагаатайгаар өөриин хүлээн авалтаа хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд хоногштол тэмдэглэх боломжтой
5. 48 Event Hall
Найрсаг үйлчилгээтэй, мэргэжлийн хамт олон, Өндөр хүчин чадалтай аппаратур хөгжим, Мэргэжлийн чадварлаг мастер тогоочны амтат хоол, Тав тухтай, цэвэр тохилог, баганагүй цэлгэр орчин, Сонгодог дизайн бүхий орчин /аккустик/, Мэргэжлийн түвшний тайзтай, Мэргэжлийн DJ, бүх төрлийн гэрэлтүүлэг, 4х8 хэмжээтэй сүүлийн үеийн Leд дэлгэц P4 нягтаршилтай, Хувцас солих 3-н өрөө, 80 метр2 бүжгийн талбайтай., Эрүүл ахуйн шаардлага хангасан, 24-н цагийн харуул хамгаалалттай, Хотын А бүсэд байрлалтай, Гадна талбайд 100 машины зогсоолтой, Төлбөрийн уян хатан нөхцөл
6. Буган Халиун ресторан
Буган Халиун ресторан нь 150-200 хүний хүлээн авалт, лед дэлгэцтэй өндөр чадал бүхий апартур техник хэрэгсэл, хуримын чимэглэл, 5 давхар торт, уртын дуучин морин хуурч үнэ төлбөргүй, 50 автомашины зогсоол болон найрсаг хамт олны хамтаар та бүхэнд үйлчлэх болно
7. Чингисийн өргөө
Их хотын иргэд жилээс жилд шинийг эрэлхийлж, хэв маягаа эвдэхийг зорих болсон цаг. Нэгэн хэвийн уйтгарт орчноос салж, их хотын дуу шуугианаас холдон ажлынхаа стрэссийг тайлахыг хүссэн хүн бүрт тус байгууллага цогцолборын хаалга үргэлж нээлттэй байх болно. Хотын төв цэгээс холгүй буюу ердөө 5.7 километрийн зайд гараад тохилог орчин, байгалийн сайханд амрах боломжийг та бүхэндээ өгч байгаам байна шүү! Чингисийн өргөө ресторан нь монголдоо хамгийн томд тооцогддог ба нэг дор 1200 хүнийг хүлээн авч, өндөр зэрэглэлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой
8. Venus Restaurant
Континентал Зочид буудлын Венус ресторан нь 200 +30 хүртэл хүний багтаамжтай. Хурим, Тэмдэглэлт ой, Одонгийн найр, Үсний сэвлэг үргээх ёслол, Төрсөн өдөр гэх мэт олон төрлийн үйлчилгээг үзүүлэх ба Үйлчилгээ тус бүрт тохирсон менюг гарган та бүхэнд үйлчилж байна
9. Pyramid event hall
Мастер тогоочийн бэлтгэсэн гарын хоол, Хамгийн том Лед дэлгэц,, Цоо шинэ тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, Саруул гэгээлэг танхим, Хувцас солих өрөө, Дуучид, хөтлөгч нарт зориулсан вип өрөө, Мэргэжлийн чадварлаг баг хамт олон зэрэг бусад зүйлээр өндөр зэрэглэлд үйлчилж байна.
10. Амударья ресторан
Амударья Узбек ресторан нь 2017 онд нээгдсэн ба 50-300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Узбек, Монгол, Европ хоолыг мэргэжлийн өндөр түвшинд Узбек мөн Монголын мастер тогооч нар хоол үйлдвэрлэлийг бүрэн тоногдлогдсон гал тогоонд үйлдвэрлэдэг болно
Хариулт үлдээнэ үү