Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Fiore.mn онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч Fiore.mn сайтаар захиалгаа өгч баталгаажуулснаар цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Fiore.mn” /цаашид худалдааны сайт гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Fiore.mn бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  5. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.
  6. Таны захиалсан цэцгийн зарим нэг орц баглаа боодол сав чимэглэлийн өнгө өөрчлөгдөж болохыг анхаарна уу.

ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

  1. Захиалга авах хугацаа:
    • Хэрэглэгч Fiore.mn цахим худалдааны системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Хамгийн эхний хүргэлт хийж эхлэх хугацаа өглөөний 9 цагаас эхлэнэ.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    • Хэрэглэгч нь захиалгыг бэлтгэж хүргэлтэнд гарахаас өмнө зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
    • Хэрэглэгч өөрийн хүргэлтийн хугацаанаасаа өмнө төлбөрийг шилжүүлж захиалга баталгаажуулаагүй тохиолдолд “”Fiore.mn” сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч вэбсайтаар захиалга өгч дууссаны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн Fiore.mn худалдааны систем нь захиалга баталгаажуулах данс, дансны нэр, дансны дугаар, нийт үнийн дүн зэргийг Хэрэглэгчийн бүртгүүлсэн утасны дугаар луу мессеж хэлбэрээр хүргэх болно.
  2. Хэрэглэгчийн хийсэн захиалгын процессийг тухай бүрт мессежээр мэдэгдэх болно. Мөн хэрэглэгч 7711-0291 утсаар лавлах боломжтой.
  3. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан хүлээн авснаар захиалга автоматаар баталгаажна.
  4. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

ТАВ. ХҮРГЭЛТ

  1. Хотын төв хэсгээр хүргэлт үнэгүй бөгөөд заасан бүсүүдэд хүргүүлэх бол нэмэлт хүргэлтийн төлбөр төлөх шаардлагатай.
  2. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад тус бүрийн үнийн дүнгээр хийгдэнэ. (Мөн дараах хязгааруудаас цааш хүргэлт хийгдэхгүй болохыг анхаарна уу.) Үүнд:
Баруун бүсХүргэлтийн хөлсЗүүн бүсХүргэлтийн хөлсУрд бүсХүргэлтийн хөлсХойд бүсХүргэлтийн хөлс
21-р хороолол, 5 шар13,000₮Ботаник12,000₮Зайсан5,000₮Хайлааст9,000₮
Баянхошуу12,000₮Офицер, Цайз, БХИС, Улаанхуаран8,000₮Хүннү малл, Хангарьд15,000₮7 буудал10,000₮
Зурагтын эцэс6,000₮КТМС5,000₮Дүнжингарав худалдааны төв6,000₮Дэнжийн 10009,000₮
Дарь-эх9,000₮