Your cart is currently empty!
Цэцэгсийн өнгөний утга учир
Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй, мөн өнгө, бэлэглэх тоо нь хүртэл ямар нэгэн утгыг илэрхийлдэг байна. Хүний төрсөн өдөр, төөрөгт ч тохирсон цэцэг гэж байдаг байна.
ЦАГААН
Цагаан өнгийн цэцгийг тогтвортой, итгэлтэй сэтгэлийг бэлгэдэн бэлэглэхэд тохиромжтой . Мөн эхийн цагаан сэтгэл, ариун цагаан сүү гэхчлэн монголчууд цагаан өнгийг дээдэлдэг.
ШАР
Шар өнгийн цэцэг аз жаргал, баяр баясгаланг бэлгэддэг. Мөн монголчуудын амар мэнд уулзахын бэлгэдэл бол шар өнгө хэмээдэг. Шар хүрэн өнгийн цэцгийг өрийнхөөрөө байх дуртай хүн , намбалаг, томоотой хүмүүсд бэлэглэх нь зөв.
УЛААН
Улаан, улбар шар өнгийн цэцгийг цог золбоотой, хүчирхэг, захирангуй хүмүүсд бэлгэлхэд тохирно. Улаан өнгийн цэцэг нь халуун сэтгэл, дурлал хайрын бэлгэдэл болдог. Бас дотно, дулаан сэтгэгдэл төрүүлхэд тань тохирно.
ЦЭНХЭР
Хөх, цэнхэр өнгийн цэцгийг сайхан сэтгэлтэй,тайван, уур нь амархан гарчихдаг найз нөхөддөө бэлэглэвэл тохирно. Хүний сэтгэл санааг тайван байлгах сэтгэл санааг нь дэмжих үүднээс цэнхэр өнгийн цэцгийг сонгох нь зөв.
БОР
Бор өнгийн цэцэг даруу байдлыг илтгэдэг. Улаан хүрэн өнгийн цэцэгсийг нарны гэрэлтэй холилдохоороо хийморь сэргээдэг гэж үздэг тул хийморь бэлэгдэж бэлэглэх нь зөв.
НОГООН
Та итгэл төрүүлсэн хүмүүсдээ ногоон өнгийн цэцгийг бэлэглэхэд тохирно.
ЯГААН
Цайвар ягаан цэцгийг эелдэг урьхан харилцаатай нэгэндээ бэлэглэх нь таатай. Хөх ягаан өнгийн цэцгийг уйтгар гуниг тайлхад тохиромтой.
1 цэцэг – Чи цорын ганц
3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг – Нууцлаг найзаас нь
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм
15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Хариулт үлдээнэ үү